Төрийн болон хувийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн систем
Албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу, бүрэн цахимаар
Ирсэн, явуулах бичиг, тушаал, дотоод бичиг, өргөдөл гомдол, хэрэг архивыг нэг системд хөтөлнө. Бичгээ хэвлэмэл хуудсан дээрээ шууд бичиж, токеноор гарын үсэг зурж, Docx-ээр илгээнэ.
Бүх бичиг, нэг дор
Бүртгэлээс архив хүртэлх бүх алхам нэг урсгалд явж, хэн юу хийх ээлжтэй, хугацаа хэзээ дуусахыг систем өөрөө хянана.
Ирсэн бичиг
Бүртгэл, цохолт, хяналтын карт, хугацааны сануулга, хариу бичгийн холбоос.
Явуулах бичиг
Төсөл, хяналт, дугаар олголт, тоон гарын үсэг, цахим тамга, илгээлт.
Тушаал, захирамж
А, Б цуваа, танилцуулах хүмүүс, заалт бүрийн биелэлтийн хяналт.
Дотоод бичиг
Илтгэх хуудас, акт, тэмдэглэл, төлөвлөгөө; зөвшөөрүүлэх, батлуулах.
Өргөдөл, гомдол
Хуулийн хугацаагаар хяналт, сунгалт, гаргагчийн мэдээллийн нууцлал.
Хэрэг, архив
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, товъёг, хадгаламжийн нэгж, архивт шилжүүлэлт.
Хэвлэмэл хуудас, хуулбар
Хэвлэмэл хуудасны тоо, зарцуулалт; «Хуулбар үнэн» тэмдэглэгээтэй хуулбар.
Хяналтын самбар, тайлан
Хугацаа хэтэрсэн, хариу ирээгүй бичиг; журмын хавсралтын маягтаар Excel.
Үүрэг даалгавар, гэрээ
Удирдлагын үүрэг даалгавар, гэрээ, дүрэм журмын бүртгэл, хяналт.
Хэвлэмэл хуудсан дээрээ шууд бичнэ
Засварлагч бичгийг цаасан дээр хэвлэгдэх хэмжээгээр нь харуулж, зай, үсэг, бүрдлийг стандартаар тогтооно.
- А4, А5 хэвлэмэл хуудас бодит хэмжээгээр, MNS 5140:2026-ийн бүрдэлтэй
- Монгол бичгийн хувилбар MNS 6395:2022-ын схемээр, босоо бичиглэлээр
- Хэд хэдэн хүн нэг төслийг зэрэг засна; хянагчийн засвар хувилбараар хадгалагдана
- Word файлаас оруулах, Word болгож татах
- Тайлбар, зөвлөгөөг бичвэрийн хэсэг дээр нь үлдээнэ
- Үг үсгийн шалгалт
Гарын үсэг, солилцоо
Аюулгүй, хяналттай
Баримт бүрийн хандалт, өөрчлөлт бүртгэгдэж, нэг байгууллагын мэдээлэл нөгөөд хэзээ ч харагдахгүй.
Байгууллага бүр тусдаа
Өгөгдлийн сан дотор мөрийн түвшний хамгаалалтаар тусгаарлагдана.
Хоёр шатлалт баталгаажуулалт
Нууц үг дээр нэмэлт код; 5 удаа буруу оруулбал түр түгжинэ.
Засагдахгүй үйлдлийн бүртгэл
Хандалт, өөрчлөлт бүр гинжлэгдсэн бүртгэлд үлдэж, засаж устгах боломжгүй.
Эрхийн шатлалт шалгалт
Үүрэг, нэгжийн хүрээ, хаалттай баримт, орлон гүйцэтгэлийг шат бүрээр шалгана.
Вирусын шалгалт
Ирсэн файл, хавсралт бүрийг хадгалахаас өмнө шалгана.
Нөөцлөлт, сэргээлт
Хуваарьтай нөөцлөлт, тодорхой мөч рүү сэргээх боломж.
Нийтийн суурилуулалт
Байгууллага бүртгүүлээд шууд ажиллана. Өгөгдөл Монгол Улсад байрлах сервер дээр, байгууллага бүрээр тусгаарлагдана.
Өөрийн сервер дээр
Ижил программ, ижил өгөгдлийн бүтцээр байгууллагын өөрийн сервер дээр суулгана. Нөөцлөлт, сэргээлт, хяналтын хэрэгсэлтэй.
Өмнөх системээс шилжих
eDoc, ERP E-Mongolia, Able-ийн бүртгэлийг Excel, CSV-ээр хавсралт файлтай нь оруулж, анхны дугаар, огноогоор хадгална.
Багц
Бүх багцад системийн бүх боломж орно; ялгаа нь хэрэглэгчийн тоо.
Танилцуулга захиалах
Байгууллагадаа системийг үзүүлж, туршилтын эрх нээж өгнө.